Вальютын ханш

ВалютАлбан ханш
rate iconUSD АНУ доллар2635.94
rate iconEUR Евро2963.72
rate iconJPY Японы иен23.55
rate iconRUB ОХУ-ын рубль41.22
rate iconCNY БНХАУ-ын юань393.17
rate iconKRW БНСУ-ын вон2.32

Агаарын бохирдолын 20 хувийг тээврийн хэрэгсэл үүнийг 80 хувийг автобус гаргаж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд өдөр бүр 950 орчим том оврын дизель автобусууд үйлчилдэг.

Нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан автобус явуулснаар ашиглалт, засвар үйлчилгээний зардал буурахаас гадна агаарын бохирдлыг бууруулах боломжтой.

Сүүлийн үеийн технологийн дэвшлийн үр дүнд цахилгаан автобусыг нэг удаа цэнэглээд 250-300 км зам туулах боломжтой болсон. Эцсийн буудлуудад 6 минутанд, завсрын буудлуудад шаардлагатай үедээ хүн буулгаж суулгахдаа 15 секундэд цэнэглэх боломжтой болсон. Манай нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа том оврын автобус хоногт дунджаар 200 км явдаг юм байна лээ. Дизель автобус сардаа 4 сая орчим төгрөгийн шатахуун зарцуулдаг бол цахилгаан автобус сард 800 орчим мянган төгрөгийн цахилгаан хэрэглэнэ. Энэ нь урсгал зардлыг 5 дахин хямд болгож, уг хэмнэлтээр автобус парк шинэчлэлтийг бүрэн хийх, тоо хүрэлцээг нэмэгдүүлэх, замын түгжрэлийг бууруулах, тасалбарын үнийг бууруулах боломжууд гарч ирнэ. Нийт парк шинэчлэлт хийх, цэнэглэх дэд бүтэц байгуулахад урьдчилсан тооцоогоор 250 сая орчим ам. доллар шаардлагатай гэж үзвэл дээрх дизель түлшний зардлыг цахилгаан хэрэглээнд шилжүүлснээр гарах хэмнэлт нь уг хөрөнгө оруулалтыг 6 жилийн дотор нөхөөд, төсвөөс аливаа татаасгүйгээр ашигтай ажиллаж болно. Энэ бол маш том бизнесийн боломж юм.

Нийтлэгч

Нийтлэгч

Тус ажлын хамгийн эхний ажил нь эрхэм зорилго, үнэт зүйлсээ тодорхойлж чадсан явдал юм.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.