Вальютын ханш

ВалютАлбан ханш
rate iconUSD АНУ доллар2635.94
rate iconEUR Евро2963.72
rate iconJPY Японы иен23.55
rate iconRUB ОХУ-ын рубль41.22
rate iconCNY БНХАУ-ын юань393.17
rate iconKRW БНСУ-ын вон2.32

АМ.ДОЛЛАРЫН ХАНШИЙН ЖИЛИЙН ӨСӨЛТ СҮҮЛИЙН 3 ЖИЛИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ

By 12 сар 28, 2018 Санхүү

Ам.доллар сүүлийн гурван жил орчмын хугацаан дахь хамгийн сайн үзүүлэлттэйгээр 2018 оныг үдэх гэж байна. 2017 онд ам.долларын

индекс 10 гаруй хувиар унаад байсан ч энэ онд “Худалдааны дайн” үргэлжилж, юань огцом суларснаар ам.долларын хувьд 2018 он таатай жил байлаа. “Factset”-ийн тооцооллоор ам.долларын ханш таван хувиар чангарсан байна.

Гэвч валютын захын шинжээчид 2019 онд доллар амжилтаа давтаж чадахгүй гэж үзэж байна. Тодруулбал, эцэслэн шийдэгдээгүй байгаа ч, худалдааны асуудлаас аль нэг тал хохирох биш, харилцан буулт хийснээр бүх зах зээлд ашигтай тохиролцоо хийх төлөв харагдаж эхэлснийг ажиглагчид хэлж байна. Гэхдээ тохиролцоо хийх хүртэл хоёр тал дахин дахин зах зээлд хүчтэй нөлөө үзүүлэхүйц мэдэгдэл хийж магадгүй гэсэн хүлээлт байгаа учраас оны эхэнд долларын ханш эмзэг байхыг мөн анхааруулж байна.

Тиймээс фючерс хэлцэл болон хэдж хийх арилжигчид шинэ оны эхний улирлаас цааш позицию эргэн харах шаардлагатайг “State Street Global Investors”-ийн ахлах портфолио менежер Аарон Хурд хэлсэн байна.

Мөн АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ алгуур боловч эргэлт буцалтгүйгээр нэмж байгаа нь ам.долларын хүчийг цаашид сулруулах төлөв байна. Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэллын сүүлийн мэдэгдэл ирэх онд ямартаа ч хоёр удаа бодлогын хүүг нэмж өсгөнө гэсэн дохио өгсөн Энэ онд тус банк бодлогын хүүгээ дөрвөн удаа өсгөөд байгаа.

Түүнчлэн АНУ-ын худалдаа болон төсөв хосолсон гэгдэж байгаа алдагдалтай байгаа нь төдийлөн эерэг мэдээлэл болохгүй. Бүсчлэн авч үзвэл евро бүсэд ам.доллар хамгийн сул байх төлөв байна. Учир нь европчуудын ам.долларт итгэх итгэл АНУ болон Азийн хөрөнгө оруулагчдаас ямагт бага байж ирсэн. Нөгөө талдаа сул ам.долларын ханш нь 2018 онд эдийн засгийн тааруу үзүүлэлтүүд болон BREXIT-ээс үүдэн 5.6 хувиар унаад байгаа еврод ирэх онд өндийх боломж олгоно гэж харж болохоор байна.

Эх сурвалж: www.bloombergtv.mn

Нийтлэгч

Нийтлэгч

Тус ажлын хамгийн эхний ажил нь эрхэм зорилго, үнэт зүйлсээ тодорхойлж чадсан явдал юм.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.