Вальютын ханш

ВалютАлбан ханш
rate iconUSD АНУ доллар2635.94
rate iconEUR Евро2963.72
rate iconJPY Японы иен23.55
rate iconRUB ОХУ-ын рубль41.22
rate iconCNY БНХАУ-ын юань393.17
rate iconKRW БНСУ-ын вон2.32

ЗАСГИЙН ГАЗАР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ЗОРИЛТОТ ГУРВАН БҮЛЭГТ ЧИГЛҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ

Аравдугаар сард Монголбанк, Засгийн газар хамтран ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 33.5 тэрбум төгрөгийн санхүүжилт банкнуудад олгосон байна. Тайлант сард 615 иргэн ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилтэд хамрагдсан гэж Төв банк мэдээллээ.
Энэ оны хувьд Монголбанк 159.7 тэрбум төгрөг, Сангийн яам 77 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Ингэснээр нийт 3578 зээлдэгч ипотекийн зээлийн хөтөлбөрт нэмж хамрагджээ. Харин ирэх оны төсөвт Засгийн газар ипотекийн хөтөлбөрт 115 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор тусгасан нь энэ оны батлагдсан түвшнээс бууруулсан дүн болж байна. Монголбанк ирэх онд ипотекийн зээлийн хөтөлбөрийг зээлийн эргэн төлөлтөөс үргэлжлүүлэн санхүүжүүлнэ. Энэ нь сардаа 16 тэрбум төгрөгийн санхүүжилт болж байна. Хэдий тийм боловч Олон Улсын Валютын Сантай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд хөтөлбөрийг засгийн газарт шилжүүлэх бодлого барьж байгаа юм. Цаашид ипотекийн хөтөлбөрийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд салбарын яамны бодлого шаардлагатай гэж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээллээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан

Засгийн газар ипотекийн зээлийн хөтөлбөрийн журмыг шинэчлэн боловсруулж байна. Журмаар гэр хорооллоос газар чөлөөлж, орон сууцанд нүүн орж байгаа, анх удаа өрх тусгаарлан орон сууц худалдан авч байгаа, ногоон амины орон сууцны зээл авч байгаа өрхүүдэд олгохоор тусгасан гэж сангийн яам мэдээллээ. Мөн Монголбанкны олгосон ипотекийн зээлийн хөрөнгүүдийг тус банкны тайлан, тэнцэлд хэвээр үлдээж, алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзжээ. Түүнчлэн Засгийн газар Монголбанкны санхүүжилтийг шууд зогсоох бус, аажмаар бууруулж, ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцооноос гаргах талаар олон улсын байгууллагатай хэлэлцэж, шийдвэрлэнэ гэж төлөвлөж байна.

Эх сурвалж: www.bloombergtv.mn

Нийтлэгч

Нийтлэгч

Тус ажлын хамгийн эхний ажил нь эрхэм зорилго, үнэт зүйлсээ тодорхойлж чадсан явдал юм.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.