Вальютын ханш

ВалютАлбан ханш
rate iconUSD АНУ доллар2635.94
rate iconEUR Евро2963.72
rate iconJPY Японы иен23.55
rate iconRUB ОХУ-ын рубль41.22
rate iconCNY БНХАУ-ын юань393.17
rate iconKRW БНСУ-ын вон2.32

ЗАСГИЙН ГАЗРЫН БАТАЛСАН ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ЖУРМЫН ГОЛ ЗААЛТУУД

Засгийн газрын хуралдаанаар орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журмыг баталлаа. Журмаар зээлийн эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлж, 500 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна.

Арилжааны банкнуудад олгодог ипотекийн зээлийн эх үүсвэрийн хүүг дөрвөн хувиас нэг хувьд хүргэж буулгаснаар санхүүжилтийн одоогийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл жилд гаргаж байгаа 300 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт 500 тэрбум төгрөг хүрч байгаа гэж Барилга, хот байгуулалтын сайд мэдээллээ.

Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журмыг харвал аймаг, нийслэл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан, орон сууцны нийт талбай 80 ам метрээс ихгүй нийтийн зориулалттай орон сууцанд хөнгөлөлттэй зээл олгоно. Мөн эрчим хүчний хэмнэлттэй, инженерийн дэд бүтцийн шийдэлтэй 120 метр хүртэлх талбайтай, амины орон сууцанд 60 хүртэлх сая төгрөгийн зээл олгохоор болжээ.

Банкнууд санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн зорилгод нийцүүлэн ашиглах, зээлийн өргөдөл хүлээн авахаас үндэслэлгүй татгалзах, банкнаас иргэдтэй зээлийн үндсэн төлбөрийг урьдчилан төлөх нөхцөлгүй, төлсөн тохиолдолд торгууль, шимтгэл, хураамж ногдуулах нөхцөлтэй гэрээ байгуулдаг зэргийг энэ журмаар хориглосон байна. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт хамрагдаж байгаа учраас ипотекийн зээлийн урьдчилгаа болон хүүг бууруулах боломжгүй. Харин 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс ипотекийн хөтөлбөрийг Монгол банкнаас Сангийн яаманд шилжүүлснээр урьдчилгаа, хүүг бууруулах боломж бүрдэнэ гэж онцоллоо.

2019 онд орон сууцны зээлийн хөтөлбөрт улсын төсвөөс 115 тэрбум төгрөг, Монголбанк эргэн төлөлтөөс 220 тэрбум төгрөг олгохоор болоод байгаа юм.

Эх сурвалж: www.bloombergtv.mn

Нийтлэгч

Нийтлэгч

Тус ажлын хамгийн эхний ажил нь эрхэм зорилго, үнэт зүйлсээ тодорхойлж чадсан явдал юм.