Вальютын ханш

ВалютАлбан ханш
rate iconUSD АНУ доллар2635.94
rate iconEUR Евро2963.72
rate iconJPY Японы иен23.55
rate iconRUB ОХУ-ын рубль41.22
rate iconCNY БНХАУ-ын юань393.17
rate iconKRW БНСУ-ын вон2.32

ТЭНХЛЭГ ЗУУЧ: ИРЭХ 3 ЖИЛД 5400 ГАРУЙ АЙЛЫН ОРОН СУУЦНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН ИЛҮҮДЭЛ БИЙ БОЛОХ ТӨЛӨВТЭЙ

“Тэнхлэг зууч” компанийн судалгаагаар 2018 оны байдлаар Улаанбаатар хотод 6607 айлын орон сууцны нийлүүлэлтийн илүүдэл байгаа

2018 оны байдлаар Улаанбаатар хотод 6607 айлын орон сууцны нийлүүлэлтийн илүүдэл байна.

Худалдан авах чадвартай нийцэхгүй байгаа тул нийлүүлэлтийн илүүдэл байсаар байх болно гэж судалгааны байгууллагууд үзэж байна. Жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2013 онд хамгийн их буюу 24773 айлын орон сууц ашиглалтад орж байсан бол 2017 оноос буурч 12277 айлын орон сууц ашиглалтад оржээ. Харин 2018 онд 12000 гаруй айлын орон сууц ашиглалтад орохоор байгаагаас 20 гаруй хувь нь борлогдсон гэсэн тооцоо гарчээ.

Улаанбаатар хотын орон сууцны 1 мдундаж үнэ 2.2 сая төгрөг давсан байхад худалдан авах боломжит үнэ 1.2 сая төгрөг байна

Ирэх гурван жилд бодит эрэлт 33102 байгаагаас боломжит нийлүүлэлт үүнээс давж 38514 байх тооцоог “Тэнхлэг зууч” судалгаандаа дурджээ. Ингэснээр ирэх гурван жилийн хугацаанд 5412 айлын орон сууцны нийлүүлэлтийн илүүдэл үл хөдлөх хөрөнгийн зах зээлд бий болно гэж тооцоолсон байгаа юм.

Орон сууцны үнийн индекс 2015-2016 онуудад 10 гаруй хувиар буурч байснаа 2018 оноос бага зэрэг өссөн үзүүлэлттэй гарсан байна. Тухайлбал, Улаанбаатар хотын орон сууцны м2 тутмын дундаж үнэ 2.2 сая төгрөг давсан байхад худалдан авах боломжит үнэ 1.2 сая төгрөг байна.

2019 оны хувьд жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр үргэлжилж, эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар ярьж байгаатай холбоотойгоор эрэлт нэмэгдэх боломжтой гэж “Барилгын үндэсний ассоциац” мэдээллээ.

Эх сурвалж: www.bloombergtv.mn

Нийтлэгч

Нийтлэгч

Тус ажлын хамгийн эхний ажил нь эрхэм зорилго, үнэт зүйлсээ тодорхойлж чадсан явдал юм.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.