Вальютын ханш

ВалютАлбан ханш
rate iconUSD АНУ доллар2631.17
rate iconEUR Евро2976.51
rate iconJPY Японы иен23.88
rate iconRUB ОХУ-ын рубль40.99
rate iconCNY БНХАУ-ын юань391.95
rate iconKRW БНСУ-ын вон2.32

Хатгалгааны үед ямар шинжүүд илрэх вэ?

Ханиад томуу мэтийн амьсгалын дээд замын үрэвсэл хатгалгаагаар хүндрэх нь элбэг байдаг. Уушгины хатгалгаа гэнэт хүнд хэлбэрээр буюу аажим, хөнгөн хэлбэрээр илэрдэг.
Хатгалгаатай хүүхдэд:
Нэг минутанд амьсгалах амьсгалын тоо олшрох ба зовиуртай амьсгалах /АТ-Амьсгалын Тоо/:
  • АТ>60 /хоёроос доош сартай/
  • АТ>50 /хоёроос 12 хүртэлх сартай/
  • АТ>40 /12 сараас таван нас хүртэл/
  • Өндөр халуурах,
  • Цээж хонхолзох шинж тэмдэг илэрнэ.
Мөн бөөлжих, хоолондоо муудах, унтаарах ба тайван бус цочромтгой болох шинжүүд илэрнэ. Заримдаа амьсгалахдаа эмзэглэх, хэвлийгээр өвдөх зэргээр зовиурлана. Хуурай ханиалгах нь ч бий. Хүүхдийн биеийн эсэргүүцэл сайн, цус багадал, тураал мэтийн суурь эмгэггүй, цаг алдалгүй эмчид хандан эмчилгээ хийлгэсэн тохиолдолд хурдан төгс эмчлэгдэн, эдгэрнэ.
Ямар шинжилгээ шаардлагатай вэ?
Хүүхдийг тань эмчилж буй эмч дараах аргуудаар оношлоно.
  1. Асуумж болон бодит үзлэгээр шинжилнэ.
  2. Цусны ерөнхий шинжилгээ. Энэ нь зарим тохиолдолд үүсгэгчийг ялгахад ач холбогдолтой.
  3. Цээжний рентген шинжилгээ. Оношийг батлахын тулд энэхүү шинжилгээг авдаг.
Ямар эмчилгээ хийлгэх вэ?
Гэрээр эмчлэх: Хатгалгаатай хүүхдийн зарим нь гэрээр эмчийн заавраар эмчлэгдэх боломжтой байдаг. Үүнд:
  • Сайн амраах,
  • Бага хэмжээгээр шингэн зүйлийг ойр ойрхон уулгах
  • Зарим төрлийн антибиотикийг уухаар өгөх /Эдгээр эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ/
  • Тайвшруулах, тэврэх, суулгах гэх мэт.
Хатгалгаатай хүүхдэд хэзээ ч ханиалгалтын нэмэгдүүлэх зүйлс хэрэглэхгүй. Тамхи ханиалгалтыг улам нэмэгдүүлдэг тул хүүхдийн эргэн тойронд тамхи татуулахыг хориглоно. Мөн арц уугиулж болохгүй.
Эмчилгээг гэрээр хийхээр бол тасалгаанд агаарын солилцоог хийх шаардлагатай. Учир нь эрүүл агаар нь амьсгалах болон цэр ховхрох явцыг сайжруулж, нойрыг хэвийн болгодог ач холбогдолтой. Үүнээс гадна хүүхдэд шингэн зүйл сайн уулгаж, аньсны шүүс, нохойн хошууны ханд уулгаж биеийн эсэргүүцлийг сайжруулах хэрэгтэй.
Эмнэлэгт эмчлэх:
Ямар хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай вэ? Нэг хүртэлх насны хүүхдүүд, уухаар эм хэрэглэх чадваргүй хүүхэд, усгүйжилд орсон, хүнд хэлбэрийн амьсгалын дутагдалтай хүүхдийг эмнэлэгт зайлшгүй хэвтүүлэх шаардлагатай.
Эмнэлэгт хийгдэх эмчилгээнд:
  • Эхлээд антибиотик булчинд ба судсаар тарих, дараа нь амаар уулгах
  • Амьсгалын дутагдлыг арилгах үүднээс хүчилтөрөгч өгөх
  • Хүүхэд хангалттай ууж чадахгүй бол шингэн нөхөх
  • Хүүхдэд эмзэглэж өвдөх зовиур байгаа бол парацетамол мэтийн өвдөлт намдаах эмийн бэлдмэл өгөх
  • Антибиотик эмчилгээг заавал бүрэн дуусгах нь чухал. Энэ эмчилгээ нь дунджаар таваас арван хоног үргэлжилдэг.
Хүүхдийн биеийн байдал тавгүйрхэх нь хэр удаан үргэлжлэх вэ:
Нянгийн гаралтай хатгалгаа: Антибиоик эмчилгээг эхэлснээс хойш 24-48 цагийн дотор хүүхдийн биеийн байдал илт сайжирна. Хүүхдийн халуун буурч, амьсгаадалт намдан орчиндоо илүү сонирхолтой болно. Ханиалгалт нь хэдэн өдрөөс хэдэн долоо хоног үргэлжилж болно.
Вирусын гаралтай хатгалгаа: Энэ төрлийн хатгалгаанд антибиотик хэрэглэдэггүй бөгөөд эдгэрэлт нь харьцангуй удаан хоёроос дөрвөн долоо хоног үргэлжилнэ.
Микоплазмаар үүсгэгдсэн хатгалгаа: Энэ хэлбэрийн хатгалгаа нь хэдэн долоо хоногийн дараа эдгэрэх ба эмийн үйлчилгээ нь үр дүнтэй байх магадлалтай.
Хэзээ эмчид эргэж хандах вэ?
Хүүхэд эмчилгээ хийгдэж байх явцад дараах шинжүүдээс илэрвэл:
  • Амьсгаадалт нэмэгдэн биеийн байдал хүндэрвэл
  • Унтаад л байвал
  • Олон удаа бөөлжин хоол унд уухдаа муудвал
  • Цээж хонхолзох шинж илэрвэл эмчдээ яаралтай хандаж хүүхдээ үзүүлэх шаардлагатай.
Хатгалгаагаар өвдсөн хүүхэд өрхийн эмчдээ тодорхой хугацааны дараа хянуулах хэрэгтэй. Хүүхдийг эмчлэгч эмч ойролцоогоор зургаан долоо хоногийн дараа хатгалгаа бүрэн ул мөргүй арилсан эсэхийг шалгаж дахин үзнэ. Дутуу эмчилсэн хатгалгаа нь гуурсан хоолойн багтраа зэрэг ноцтой өвчин үүсгэхэд хүргэж болзошгүйг анхаараарай.
Нийтлэгч

Нийтлэгч

Тус ажлын хамгийн эхний ажил нь эрхэм зорилго, үнэт зүйлсээ тодорхойлж чадсан явдал юм.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.