Вальютын ханш

ВалютАлбан ханш
rate iconUSD АНУ доллар2635.94
rate iconEUR Евро2963.72
rate iconJPY Японы иен23.55
rate iconRUB ОХУ-ын рубль41.22
rate iconCNY БНХАУ-ын юань393.17
rate iconKRW БНСУ-ын вон2.32

2018 ОНД ХӨРӨНГИЙН ЗАХАД ШИНЭЭР ГАРСАН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙН ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛЭЛТЭЭСЭЭ 3 ДАХИН ДАВЖЭЭ

By 12 сар 11, 2018 Санхүү

2018 он гарснаас хойш дотоодын хөрөнгийн захад зургаан шинэ бүтээгдэхүүн гарч олон нийтээс 30 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна. Үүнд нийт 85 гаруй тэрбум төгрөгийн буюу нийлүүлэлтээс гурав дахин давсан захиалга ирсэн байна.

Үүнээс гадна Монголын Үнэт цаасны биржид гарсан компанийн бондын анхдагч зах зээлийн захиалга амжилттай болж, Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийг хүлээж байгаа юм. Одоогоор захиалгын хэмжээ тодорхойгүй байна. 2017 онд гарсан IPO-нуудын захиалга нийлүүлэлтээсээ дунджаар хоёр дахин давж байжээ. Энэ онд ч мөн захиалгын хэмжээ давсаар байна. Дунджаар гурав дахин илүү захиалга ирж байгааг Монголын Хөрөнгийн биржийн судалгаанаас харах боломжтой байгаа юм.

Хөрөнгийн захад хамгийн олон шинэ бүтээгдэхүүн гарсан 2018 онд “ЛэндМН” компанийн хувьцаанд хамгийн их захиалга ирсэн байна. Өөрөөр хэлбэл олон нийтээс 2.5 тэрбум төгрөг, стратегийн хөрөнгө оруулагчдаас 2.5 тэрбум төгрөгийг тус тус татан төвлөрүүлжээ. Олон нийтийн захиалга 40 тэрбум төгрөгт хүрсэн нь 16.5 дахин давсан үзүүлэлт болсон юм. Үүнээс гадна барилгын дулааны материал үйлдвэрлэдэг “Монгол базальт” компанийн хувьцааны захиалга гурав дахин давж, 20 тэрбум төгрөгийн захиалга хөрөнгө оруулагчдаас ирж байжээ.

Ирэх онд IPO гаргах компаниуд олон байгаагаас гадна давхар бүртгүүлэх сонирхолтой компаниуд байгааг Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал онцоллоо. Мөн Монголын Үнэт цаасны биржийн дараа дараагийн шинэ бүтээгдэхүүнүүд ирэх онд гарах хүлээлттэй байгааг тус биржээс мэдээлсэн юм.

Эх сурвалж: www.bloombergtv.mn

Нийтлэгч

Нийтлэгч

Тус ажлын хамгийн эхний ажил нь эрхэм зорилго, үнэт зүйлсээ тодорхойлж чадсан явдал юм.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.