Вальютын ханш

ВалютАлбан ханш
rate iconUSD АНУ доллар2635.94
rate iconEUR Евро2963.72
rate iconJPY Японы иен23.55
rate iconRUB ОХУ-ын рубль41.22
rate iconCNY БНХАУ-ын юань393.17
rate iconKRW БНСУ-ын вон2.32

“APPLE”-ИЙН “ITUNES” ДЭХ КИНОНУУДЫГ “SAMSUNG”-ИЙН ТЕЛЕВИЗОРООР ҮЗЭХ БОЛОМЖТОЙ БОЛНО

Apple компани Samsung Electronics-тай хамтран iTunes дээрх кинонуудыг Samsung-ийн телевизороор үзэх боломжийг хэрэглэгчдэдээ олгохоор болжээ.

Apple компани орлогоо өсгөхийн тулд гуравдагч талуудтай хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа аж. Цаашид тус компани ухаалаг гар утас үйлдвэрлэгч гэхээсээ илүүтэй технологи болон медиа чиглэлийн компани болохоор зорьж байгаа юм. Тиймээс Netflix болон Amazon Prime үйлчилгээний контентуудтай өрсөлдөх зорилготой iTunes Movie үйлчилгээгээ дэмжихийн тулд дэлхийн ухаалаг телевизорын зах зээлийн 33 хувийг эзэлдэг өрсөлдөгч Samsung-тай хамтран ажиллаж байгаа юм байна.

Ингэснээр Samsung-ийн телевизор хэрэглэгч Apple-ийн контент үзэхдээ Apple-ийн төхөөрөмжийг ашиглах шаардлагагүй болж байгаа юм. Түүнчлэн дээрх хэлэлцээрийн дагуу Airplay үйлчилгээг Samsung-ийн төхөөрөмж дэмжиж ажиллах юм байна.

Эх сурвалж: www.bloombergtv.mn

Нийтлэгч

Нийтлэгч

Тус ажлын хамгийн эхний ажил нь эрхэм зорилго, үнэт зүйлсээ тодорхойлж чадсан явдал юм.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.