Гэр бүлийн өдөрлөг зохион байгууллаа.

2024 оны тавдугаар сарын 29 аар
Гэр бүлийн өдөрлөг зохион байгууллаа.
Odgerel

Их Мөнх Наран ХХК-ны Улаанбаатар хотын салбар нэгж, төв оффисын хамт олон уламжлал болгон “Эх үрсийн баяр”-ыг угтан зохион байгуулдаг гэр бүлийн өдөрлөгийг “ХАМТДАА ЖАРГАЛТАЙ” уриан дор 2024.05.26-ны өдөр Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газарт амжилттай зохион байгууллаа.


Энэ удаагийн гэр бүлийн өдөрлөг нь байгалийн үзэсгэлэнт газарт зохион байгуулагдсан төдийгүй бяцхан хүүхдүүдэд зориулсан үлгэрийн баатруудын тоглолт, эцэг эхчүүдийн дунд спортын тэмцээн зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүдээр дүүрэн байсан нь онцлог байлаа.


Компанийн хувьд 2024 онд нийт ажилтны тоо 150 хүрснээр бяцхан хүүхдүүдээ оруулаад 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй том гэр бүл болжээ.


Нийт харилцагч, хамтран ажиллагсдадаа удахгүй болох эх үрсийн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсье!


Нэвтрэх Сэтгэгдэлд үлдээх

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.