Их Мөнх Наран ХХК-ны хамт олон 2011 оноос эхлэн жил бүр нийгмийн хариуцлагын олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлдэг бөгөөд 68 зээлийн төвийн Хөвсгөл аймаг дахь салбар нийгмийн хариуцлагын хүрээнд Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулиудад 16 ширхэг хамгийн сүүлийн үеийн иж бүрэн хяналтын камерыг хандивлалаа.
Өдөр шөнийн үзүүлэлтэй эдгээр камеруудыг Мөрөн сумын нийт ерөнхий боловсролын сургуулийн гадна орчинд байршуулах бөгөөд бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын аюулгүй орчинд сурч боловсроход ихээхэн дэмжлэг болох юм.