Танилцуулга
Байгууллагын товч түүх
Манай компани нь “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ” явуулах чиглэлээр 2008 онд үүсгэн байгуулагдаж 2011 онд анхны салбар нэгжээ нээж үйл ажиллагааг эхлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар “Хаан Монгол Инвест ББСБ” ХХК, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний “ 68 Зээлийн төв”, Тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн дэлгүүр “HERA” гэсэн 3 төрлийн бизнесийн чиглэлээр 16 дахь жилдээ үйл ажиллагаа амжилттай явуулж байна.
Бид санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхэд үргэлж анхдагч нь байж ирсэн бөгөөд Үнэт эдлэлийн зээлийн үйлчилгээ, өдрийн төлөлттэй бизнесийн зээл гэх мэт олон төрлийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн.
2018 онд байгууллагын бусдаас ялгарах дүр төрхийг илэрхийлэх брэндбүүкийг бий болгосноор ажилтнууд тав тухтай орчинд ажиллах, харилцагч үйлчилгээ авах таатай орчныг хамтад нь бий болгосон.
Бид санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулахаас гадна өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд УБ хот, Орон нутгийн аймаг, сумдын хүүхдийн эрүүл мэндийн газарт шарлагын аппарат, амьсгалын аппарат, сургуулийн хүүхдүүдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл, оюутны сургалтын төлбөр, өрхийн эмнэлгийн иж бүрэн засвар, хамт олноороо жил бүр 68 мод тарих хөтөлбөр зэрэг боловсрол, эрүүл мэнд, байгал орчин, эко байдлыг дэмжсэн нийгмийн хариуцлагын олон ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна.
Бүтэц зохион байгуулалт
Салбар нэгж
Нийт ажилтан
Нийт бүтээгдэхүүн
Нийт харилцагч
Зээлийн багц
Бизнесийн чиглэлүүд
Түүхэн замнал
Үйл ажиллагаа эхлэх суур тавигдав
Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авав
Анхны орон нутгийн барьцаалан зээлдүүлэх “68 зээлийн төв” салбар нээгдэв
Хаан Монгол Инвест ББСБ ХХК тусгай зөвшөөрөл авав.
Хаан Монгол Инвест ББСБ ХХК анхны салбар нээгдэв.
Санхүүгийн нэгдсэн ERP программ нэвтрүүлэв.
Брэндбүүк нэвтрүүлэв
Үнэт эдлэлийн лизингийн үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн
Хаан Монгол Инвест ХХК ББСБ 6 салбар нэгжтэй болов.
Монгол улсын шилдэг татвар төлөгч болов
Тансаг зэрэглэлийн “Hera” үнэт эдлэлийн дэлгүүр нээв
“ХУР систем”, “Зээлийн мэдээллийн сан” “Call center”-г үйл ажиллагаандаа
нэвтрүүлэв
Барьцаалан зээлдүүлэх “68 зээлийн төв”-ийн 21 дэхь салбар нэгж
нээгдэв.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.