Вальютын ханш

ВалютАлбан ханш
rate iconUSD АНУ доллар2635.94
rate iconEUR Евро2963.72
rate iconJPY Японы иен23.55
rate iconRUB ОХУ-ын рубль41.22
rate iconCNY БНХАУ-ын юань393.17
rate iconKRW БНСУ-ын вон2.32

“HUAWEI”-ИЙН АСУУДАЛ “SAMSUNG”-Д БОЛОМЖ БОЛОХ УУ

“Huawei”-ийг тойрсон асуудлууд 5G сүлжээний зах зээлийн өрсөлдөөнд “Samsung” компанид ашиг авчирч байгааг тус компанийн удирдах албаныхан онцолж байна.

“Samsung” компани ухаалаг гар утас үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг хэдий ч “Huawei” компани сүлжээний бизнесээрээ “Samsung”-ийг давамгайлсаар ирсэн юм. Харин сүүлийн үед БНХАУ-ын Засгийн газар томоохон сүлжээний компаниудаа тагнуулын зорилгоор ашигладаг гэсэн асуудал үүсэж АНУ, Япон зэрэг улсад Huawei-ийн 5G технологийг нэвтрүүлэхийг хориглоод байна. Huawei -ийг тойрсон асуудлууд нь “Samsung” компанид 5G сүлжээний зах зээлээ бий болгоход тусалж байна хэмээн тус компанийн дэд захирал мэдэгджээ. Хэдий тийм боловч 5G сүлжээг гар утсанд суурилуулахад гар утас хэт халах зэрэг техникийн асуудлууд байгааг тэрбээр онцолжээ.

Эх сурвалж: www.bloombergtv.mn

Нийтлэгч

Нийтлэгч

Тус ажлын хамгийн эхний ажил нь эрхэм зорилго, үнэт зүйлсээ тодорхойлж чадсан явдал юм.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.