Вальютын ханш

ВалютАлбан ханш
rate iconUSD АНУ доллар2635.94
rate iconEUR Евро2963.72
rate iconJPY Японы иен23.55
rate iconRUB ОХУ-ын рубль41.22
rate iconCNY БНХАУ-ын юань393.17
rate iconKRW БНСУ-ын вон2.32

THE GRINCH ҮЗЭГЧДИЙГ БАЙЛДАН ДАГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

“Universal Pictures”-ийн бүтээл, уран зөгнөлт, мюзикл төрлийн The Grinch 3D  хүүхэлдэйн кино нээлтээ хийсэн даруй Хойд Америкийн “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ.

АНУ-ын зохиолч доктор Сьюзийн бичсэн The Grinch 3D түүхээс сэдэвлэсэн гурав дахь дэлгэцийн бүтээл болон гарч буй энэхүү кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкт 66 сая ам.долларын орлого олсон талаар “Comscore” мэдээллээ. 75 сая ам.доллараар бүтсэн, Зул сарын сэдэвт хүүхэлдэйн киноны хувьд энэ нь маш сайн эхлэл гэж кино шинжээчид үзэж байгаа юм.

Харин өнгөрсөн долоо хоногт жагсаалтыг тэргүүлж байсан “Bohemian Rhapsody” кино 30.8 сая ам.долларын орлогоор жагсаалтыг удаалжээ. 52 сая ам.долларын зардлаар бүтсэн энэхүү киноны орлого долоо хоногийн дүнгээр 41 хувиар буурсан байна. Хойд Америкт одоогоор нийт 100 сая гаруй ам.долларын орлого олоод байгаа аж.

Түүнчлэн шинээр нээлтээ хийсэн “Paramount Pictures”-ийн бүтээл, драм, триллер төрлийн “Overlord” кино 10.1 сая ам.долларын орлогоор жагсаалтын гуравдугаарт багтжээ. 38 сая ам.долларын зардлаар бүтсэн энэхүү киноны олон улсын орлого 19.3 сая ам.доллараар хэмжигдэж байгаа ч шинээр нээлтээ хийсэн кинонуудын дотроос “Rotten Tomatoes”-оос хамгийн өндөр буюу 81 хувийн үнэлгээ аваад байгаа юм.

Нийтлэгч

Нийтлэгч

Тус ажлын хамгийн эхний ажил нь эрхэм зорилго, үнэт зүйлсээ тодорхойлж чадсан явдал юм.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.