Их Мөнх Наран ХХК нь “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ” явуулах чиглэлээр 2008 онд үүсгэн байгуулагдаж 2011 онд анхны салбар нэгжээ нээж үйл ажиллагааг эхлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар “Хаан Монгол Инвест ББСБ” ХХК, Барьцаалан зээлдүүлэх “ 68 Зээлийн төв”, Тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн дэлгүүр “HERA” гэсэн 3 төрлийн бизнесийн чиглэлээр Улаанбаатар болон орон нутгийн хэмжээнд 30 салбар нэгж, 100,000 гаруй харилцагч, 200 гаруй ажилтантайгаар 17 дахь жилдээ үйл ажиллагаа амжилттай явуулж байна.
Бид санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхэд үргэлж анхдагч нь байж ирсэн бөгөөд Үнэт эдлэлийн зээлийн үйлчилгээ, өдрийн төлөлттэй бизнесийн зээл гэх мэт олон төрлийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн.
2018 онд байгууллагын бусдаас ялгарах дүр төрхийг илэрхийлэх брэндбүүкийг бий болгосноор ажилтнууд тав тухтай орчинд ажиллах, харилцагч үйлчилгээ авах таатай орчныг хамтад нь бий болгосон.
Бид өнгөрсөн хугацаанд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд УБ хот, Орон нутгийн аймаг, сумдын хүүхдийн эрүүл мэндийн газарт шарлагын аппарат, амьсгалын аппарат, сургуулийн хүүхдүүдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл, оюутны сургалтын төлбөр, өрхийн эмнэлгийн иж бүрэн засвар, хамт олноороо жил бүр 68 мод тарих хөтөлбөр зэрэг боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, эко байдлыг дэмжсэн нийгмийн хариуцлагын олон ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна.
Үндэсний хэмжээнд харилцагчийн санхүүгийн анхдагч хэрэгцээг хүртээмжтэй үзүүлэгч, итгэл даах дижитал байгууллага байна.
ХАРИЛЦАГЧАА-дээдэлж, ХАМТ ОЛНОО-эрхэмлэсэн, ТЕХНОЛОГИД-суурилсан, ШИНЭЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ-г үзүүлэгч санхүүгийн байгууллага байна.
“Hera” үнэт эдлэлийн дэлгүүр 3 дахь салбараа нээв.
Хаан Монгол Инвест ББСБ ХХК 6 дахь салбараа нээв.
Барьцаалан зээлдүүлэх “68 зээлийн төв”-ийн Брэнбүүк шинэчлэгдэв.
Барьцаалан зээлдүүлэх “68 зээлийн төв”-ийн 21 дэх салбар нэгж нээгдэв.
“ХУР систем”, “Зээлийн мэдээллийн сан” “Call center”-г үйл ажиллагаандаа нэвтрүүлэв
Тансаг зэрэглэлийн “Hera” үнэт эдлэлийн дэлгүүр нээв
Монгол улсын шилдэг татвар төлөгч болов
Хаан Монгол Инвест ББСБ ХХК 5 салбар нэгжтэй болов
Үнэт эдлэлийн лизингийн үйлчилгээг анхлан нэвтрүүлэв
Брэндбүүк нэвтрүүлэв
Санхүүгийн нэгдсэн ERP программ нэвтрүүлэв
Хаан Монгол Инвест ББСБ ХХК анхны салбар нээгдэв
Хаан Монгол Инвест ББСБ ХХК тусгай зөвшөөрөл авав
Анхны орон нутгийн барьцаалан зээлдүүлэх “68 зээлийн төв” салбар нээгдэв
Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авав
Үйл ажиллагаа эхлэх суур тавигдав
© 2025 он. Их Мөнх Наран ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency