БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТҮҮХ
Их Мөнх Наран ХХК нь “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ” явуулах чиглэлээр 2008 онд үүсгэн байгуулагдаж 2011 онд анхны салбар нэгжээ нээж үйл ажиллагааг эхлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар “Хаан Монгол Инвест ББСБ” ХХК, Барьцаалан зээлдүүлэх “ 68 Зээлийн төв”, Тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн дэлгүүр “HERA” гэсэн 3 төрлийн бизнесийн чиглэлээр Улаанбаатар болон орон нутгийн хэмжээнд 27 салбар нэгж, 90,000 гаруй харилцагч, 150 гаруй ажилтантайгаар 16 дахь жилдээ үйл ажиллагаа амжилттай явуулж байна.
Бид санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн
үйлчилгээг нэвтрүүлэхэд үргэлж анхдагч нь байж ирсэн бөгөөд Үнэт эдлэлийн
зээлийн үйлчилгээ, өдрийн төлөлттэй бизнесийн зээл гэх мэт олон төрлийн шинэлэг
бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн.
2018 онд байгууллагын бусдаас ялгарах дүр төрхийг илэрхийлэх брэндбүүкийг бий болгосноор ажилтнууд тав тухтай орчинд ажиллах, харилцагч үйлчилгээ авах таатай орчныг хамтад нь бий болгосон.
Бид өнгөрсөн хугацаанд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд УБ хот, Орон нутгийн аймаг, сумдын хүүхдийн эрүүл мэндийн газарт шарлагын аппарат, амьсгалын аппарат, сургуулийн хүүхдүүдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл, оюутны сургалтын төлбөр, өрхийн эмнэлгийн иж бүрэн засвар, хамт олноороо жил бүр 68 мод тарих хөтөлбөр зэрэг боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, эко байдлыг дэмжсэн нийгмийн хариуцлагын олон ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна.
БИЗНЕСИЙН ЧИГЛЭЛҮҮД:
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.