БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ БОЛ – АЖИЛТАН
Хүний нөөцийн бодлогын хүрээнд бид ажилтан төвтэй байгууллага байх зарчмыг баримталдаг бөгөөд цаг үетэйгээ хөл нийлүүлэн ажилтнуудынхаа оролцоотойгоор байгууллагынхаа алсын хараа, үнэт зүйлс, хүний нөөцийн үйл ажиллагаанд баримтлах суурь зарчмууддаа шинэчлэн сайжрууллаа.
Бид бизнесийн үйл ажиллагаандаа жендерийн эрх тэгш байдал, үе хоорондын ялгаатай байдлыг чухалчлан үздэг бөгөөд залуу үеийнхнийг сонсох, тэдний онцлогт тохирсон хүний нөөцийн бодлого баримтлахын зэрэгцээ хувь хүний үнэ цэнэ, оролцоог хангах, тасралтгүй суралцах, хөгжих орчныг дэмжин ажиллахыг зорьдог.
ЦАЛИН УРАМШУУЛАЛ,ХӨНГӨЛӨЛТ ХАНГАМЖ
Бид санхүүгийн зах зээлд өөрийн брэндингийг бий болгосон хамт олны хувьд нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, ажилтны чадамжид суурилсан цалин урамшууллын систем, эрүүл мэнд, нийгэм соёлын болон сургалт хөгжлийн хөтөлбөрүүд, олон төрлийн хөнгөлөлт, урамшууллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
- Гүйцэтгэл, чадамжид
суурилсан үндсэн цалин
- Салбар нэгжийн зэргийн нэмэгдэл
- Тогтвортой ажилласан жилийн нэмэгдэл сар бүр 5%, 10%, 15%
- Сар бүрийн гүйцэтгэлийн урамшуулал
- Хөдөлмөр амжилтыг нь үнэлж жил тутамд 13 сарын цалин
- Хөнгөлөлт, хангамж, тэтгэмжүүд
- Эрүүл мэндийн багц шинжилгээ
- Санхүүгийн дэмжлэг, тэтгэлэг
- Гэр бүлийн өдөрлөг
- Уян хатан ажлын цаг
- Оюутан цагаар болон зайнаас ажиллах боломж
- Ажлын байрны чиг баримжаа олгох дадлагажигчаар ажиллах боломжийг нээлттэй олгодог.
НИЙТЛЭГ УР ЧАДВАР, ШАЛГУУРУУД
- Итгэл даах, хувийн зохион байгуулалт ба харилцааны соёлтой
- Өөрийгөө сэдэлжүүлэх, сониуч, логик сэтгэлгээ, сэтгэн бодох чадвар сайтай
- Бусдыг сонсох, заах чиглүүлэх, баг хамт олноо дэмжих, хамран ажилладаг
- Баримт бичиг боловсруулах, илтгэх тайлагнах
- Мэдээлэл цуглуулах, боломжит хувилбаруудыг авч үзэх, ажиглах
- Судалгаа, дүн шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах чадвартай
- Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах чадвартай асуудлыг илрүүлэх
- Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
БИДНИЙ НЭГ БОЛСОНООР.............
- Шинийг
санаачлагч, тэргүүлэгч санхүүгийн байгууллагын ажилтан
- Авьяаслаг, мэргэжлийн хамт олны нэг болох
- Ондоошлыг
дэмждэг байгууллагын соёлоос
суралцах
- Шинийг сэтгэгч, хүчирхэг ажилтан болох
ХОЛБОО БАРИХ:
Лавлах төвийн утас: 7010-8668
Хүний нөөцийн мэргэжилтэн: 9000-6123
CV хүлээн авах и-мэйл:
[email protected]
Та бүхнийг эрч
хүчтэй хамт олны нэг болж нэгдэхийг урьж
байна.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.