Хуш мод тарих ажлыг дэмжин ажиллаа.

Хушхан брэнд нь Богдхан уулын дархан цаазат газрын “Чулуутын ам”-нд хортон шавжид нэрвэгдсэн хушин ойг нөхөн сэргээх “Хуш мод тарих өдөрлөг”-ийг зохион байгуулж байгаа бөгөөд уг үйл ажиллагаанд “Их Мөнх Наран” ХХК-ны хамт олон ойжуулалтын ажлын дэмжиж 100 ширхэг хуш модыг суулган хамтран ажиллаа.


Хуш модны /шилмүүст ургамал/ ач тус:
Шилмүүс А болон С амин дэмээр маш баялаг тул нүдний хараа, дархлаанд сайнаар нөлөөлж, үс, арьсны нөхөн төлжилтийг сайжруулж, цусны улаан эсийн нийлэгжилтийг сайжруулдаг. Хушны шилмүүс нь антиоксидант агуулдаг учраас хүний биед хортой, өвчин үүсгэгч чөлөөт радикалуудыг бууруулдаг.