“Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-д гемодиализын аппарат хандивлав.

🤝Их Мөнх Наран ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн хугацаанд боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, эко байдлыг дэмжсэн нийгмийн хариуцлагын олон ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна.

⭐Энэ удаад бид “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-тэй хамтран хүүхэд багачууд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж, цар хүрээг нэмэгдүүлэх, яаралтай тусламж үйлчилгээ авахад дутагдалтай байгаа аппарат тоног төхөөрөмжийн дутагдлыг хангах зорилгоор “Хамтын хүч” нийгмийн хариуцлагын төслийг санаачлан хэрэгжүүлж буй юм.

⭐Энэхүү ажлын эхлэл болгон “Хамтын хүч” төслийн хүрээнд “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-д ГЕМОДИАЛИЗЫН АППАРАТ хандивлалаа.

Хүүхэд бүхэн эрүүл байх болтугай🧒🏻💜

📲Видео үзэх:https://www.facebook.com/share/v/17JJYj3rts/

© 2026 он. Их Мөнх Наран ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency