Гэр бүлийн өдөрлөг зохион байгууллаа.

Их Мөнх Наран ХХК-ны Улаанбаатар хотын салбар нэгж, төв оффисын хамт олон уламжлал болгон “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан зохион байгуулдаг гэр бүлийн өдөрлөгийг “ХАМТДАА ЖАРГАЛТАЙ” уриан дор 2025.06.07-ны өдөр Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газарт амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн гэр бүлийн өдөрлөг нь байгалийн үзэсгэлэнт газарт зохион байгуулагдсан төдийгүй бяцхан хүүхдүүдэд зориулсан үлгэрийн баатруудын тоглолт, эцэг эхчүүдийн дунд спортын тэмцээн, сугалаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүдээр дүүрэн байсан нь онцлог байлаа.

Компанийн хувьд 2025 онд нийт ажилтны тоо 200 хүрснээр бяцхан хүүхдүүдээ оруулаад 700 гаруй хүний бүрэлдэхүүнтэй том гэр бүл болжээ.

Нийт харилцагч, хамтран ажиллагсдадаа сайн сайхан бүхнийг хүсье!

© 2025 он. Их Мөнх Наран ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency