“Хаан Монгол Инвест” банк бус санхүүгийн байгууллага нь 2012 онд үүсгэн байгуулагдаж өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон орон нутгийн хэмжээнд нийт 6 салбар нэгжтэйгээр 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Бид өнгөрсөн хугацаанд зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг бүрэн ханган ажилласан бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Мандал Капитал Маркет ҮЦК-тай хамтран хөрөнгөөр баталгаажсан 2,5 тэрбум төгрөгийн Үнэт цаас гаргах зөвшөөрлийг авлаа.
Энэхүү ажлын хүрээнд эхний санхүүжилт болох 1.5 тэрбум төгрөгийн үнэт цаасыг хөрөнгө оруулагч нарт санал болгож амжилттай татан төвлөрүүллээ.
Биднийг дэмжин ажилласан хөрөнгө оруулагч нартаа талархал илэрхийлье!
© 2025 он. Их Мөнх Наран ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency