МББСБ-ын холбооны нэрэмжит тэмцээний волейболын аварга болов.
МББСБХолбоо энэ удаагийн “III БАГА ОЛИМП”-ыг өмнөх олимпын аваргын “ЦОМ”-ын эзэн баг ЕСӨН ШИЖИР ИНВЕСТ ББСБ-тай хамтран Волейбол, Корнхол, Дартс, Ширээний теннис, Шатар гэсэн 5 төрлөөр зохион байгууллаа.
Олимпд Санхүүгийн зохицуулах хороо болон 37 банк бус санхүүгийн байгууллагын 680 гаруй тамирчид хурд, хүч, оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс Нэткапитал финанс корпораци ББСБ-ын баг нийлбэр дүнгээр шилдэгээр шалгарч аварга багийн “ЦОМ”-ыг хүртлээ.
Уг спорт арга хэмжээнд “Хаан Монгол Инвест ББСБ”-ын баг тамирчид дараах амжилтыг үзүүллээ.

Волейболын төрөлд эрэгтэй баг тамирчид I байр

Ширээний теннис төрөлд Б.Мөнхчимэг I байр

Волейболын төрөлд шилдэг тоглогчоор С.Нямсүх нар шалгарлаа.
Шагналт байр эзэлсэн банк бус санхүүгийн байгууллагууд, тамирчдыг танилцуулбал:
Волейбол эрэгтэй багийн төрөлд:
I байр: ХААН МОНГОЛ ИНВЕСТ
II байр: ЕСӨН ШИЖИР ИНВЕСТ
III байр: ЖИ ЭС БИ КАПИТАЛ
Шилдэг тоглогч: ХААН МОНГОЛ ИНВЕСТ-С.Нямсүх
Ширээний теннис эмэгтэй төрөлд
I байр: ХААН МОНГОЛ ИНВЕСТ-Б.Мөнхчимэг
II байр: СЭНД ЭМ ЭН-Б.Баасанжаргал
III байр: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО-О.Байгаль
III БАГА ОЛИМП-ын арга хэмжээг амжилттай зохион байгуулсан ЕСӨН ШИЖИР ИНВЕСТ ББСБ-ын удирдлага, хамт олон Та бүхэндээ талархал илэрхийлье.
Нийт баг тамирчдадаа баяр хүргэе!