Нэгдсэн сургалт зөвлөгөөн зохион байгуулав.

Компанийн хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ажилтнуудын “Нэгдсэн сургалт,зөвлөгөөн” арга хэмжээг 7 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Уг сургалт зөвлөгөөнд Улаанбаатар хот болон орон нутгийн нийт ажилтнууд бүрэн хамрагддаг бөгөөд компанийн хэмжээнд зохион байгуулдаг томоохон арга хэмжээний нэг юм.

Нэгдсэн сургалт зөвлөгөөний онцлог нь:

  • Ажлын гүйцэтгэл, бизнесийн зорилтууддаа дүгнэх, ярилцах
  • Шинэ мэдлэг мэдээлэл олж авах, хуваалцах
  • Гаднын байгууллагын мэргэжлийн сургалтад хамрагдах
  • Спортын тэмцээн уралдаан зохион байгуулж нөхөрлөх
  • Цаашид хийх ажлууддаа ярилцаж төлөвлөх, нэгдсэн ойлголттой болоход чиглэдэг.

Энэ жилийн нэгдсэн сургалт арга хэмжээ маань ” Өөрөөр сэтгэж, Өөрөөр манлайлъя” уриатайгаар зохион байгуулагдсан бөгөөд Observe Consulting mongolia байгууллагаас ажилтнуудын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэргэжлийн сургалтууд орсон нь онцлог байлаа.

 

© 2026 он. Их Мөнх Наран ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency